Ирэх долоо хоногт УИХ юу хэлэлцэх вэ?

Хуучирсан мэдээ: 2015.02.07-нд нийтлэгдсэн

Ирэх долоо хоногт УИХ юу хэлэлцэх вэ?

Ирэх долоо хоногт УИХ юу хэлэлцэх вэ?

2015 ОНЫ 02 ДУГААР САРЫН 09-ӨӨС 18-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН БОЛОН ДЭД ХОРОО, ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

02 дугаар сарын 09-ний  Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
  • Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

02 дугаар сарын 09-ний Даваа гарагт:

  • “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас “Г” танхимд;
  • Чөлөөт бүсийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “А” танхимд;
  • Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай Үндсэн хуулийн хуулийн цэцийн 2014 оны 07 дугаар дүгнэлт гарсантай холбогдуулан Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд;
  • Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • “Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд;
  • “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд.

02 дугаар сарын 11-ний Лхагва гарагт:

Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас 334 тоот өрөөнд.

ГУРАВ. БАЙНГЫН БОЛОН ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН:

02 дугаар сарын 10-ны Мягмар гарагт:

1. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнтэй холбогдуулан гаргах Байнгын хорооны тогтоолын төсөл.

2. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

3. Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг сонгох тухай асуудал;
  • Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2015.02.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, зөвшилцөх/;
  • “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Байнгын хороо санаачилсан, анхны хэлэлцүүлэг/;
  • Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар, 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

4. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

5. Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Нийтийн сонсголын тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2014.07.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ, анхны хэлэлцүүлэг/;
  • Өргөдлийн байнгын хорооны 2014 оны шийдвэрүүдийн хэрэгжилтийн талаар Засгийн газрын мэдээлэл сонсох тухай;
  • 2015 оны 01 дүгээр сард ирүүлсэн өргөдлийн тойм мэдээг сонсох.

6. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар, 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн,эцсийн хэлэлцүүлэг/;
  • “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

7. Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Дэд хорооны 2015 онд хийх ажлын төлөвлөгөөний тухай.

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

ТАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

02 дугаар сарын 11-ний Лхагва гарагт:

1. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2. Төсвийн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар, 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

3. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

4. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас  “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2015.02.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
  • “Оюутолгой” ХХК-нд хийсэн шалгалтын дүнгийн тухай мэдээлэл сонсох /хаалттай/.

02 дугаар сарын 12-ны Пүрэв гарагт:

1. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн даргыг томилох тухай асуудал.

ЗУРГАА.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

2015 оны 02 дугаар сарын 12, 13-ны өдрийн 09.00 цагаас:

ДОЛОО.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

02 дугаар сарын 16-ны Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
  • Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

НАЙМ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

02 дугаар сарын 16-ны Даваа гарагт:

  • Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 13.00 цагаас “В” танхимд;
  • Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд.

ЕС.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

02 дугаар сарын 17-ны Мягмар гарагт:

1. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2. Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар, 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Байнгын хороо санаачилсан, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

3. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2013.09.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

АРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Лхагва гарагийн 09.00 цагаас:

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж