Баянзүрх дүүргээс мэдээлж байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас жил бүрийн эхээр есөн дүүрэг, харъяа байгууллага, агентлагуудынхаа өнгөрсөн жилийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, ажлыг нь шалгадаг билээ. НЗДТГ-ын Нутгийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг батлагдсан удирдамж, шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаж, Баянзүрх дүүргийн үйл ажиллагаа “бүрэн хангалттай” гэж үнэлэв.
Шалгалтын ажлын хэсэг Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор батлагдсан “Захиргааны байгууллагын хяналт шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам”, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1146, 2015 оны А/03 дугаар захирамжуудыг мөрдлөг болгон Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 32 агентлаг, Нийслэлийн төсөвт 22 байгууллага, Өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн 17 газар, Нийслэлийн есөн дүүрэгт 2014 оны үйл ажиллагааны үр дүн, төсвийн Ерөнхийлөн захирагчаас ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт, байгууллагуудын дүрмээр хүлээсэн үүрэг, холбогдох дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийжээ.
Эх сурвалж: http://zasag.mn