Соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барив

Хуучирсан мэдээ: 2015.02.06-нд нийтлэгдсэн

Соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.02.06/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан Тогтвортой Амьжиргаа III төслийн санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барив.

Тогтвортой Амьжиргаа III төслийн хүрээнд Монгол Улсын хэмжээнд өмнө нь хэрэгжсэн хоёр шатны төслийн арга механизмыг бүрэн хэвшүүлэх, Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг орон нутагт дэмжих, шаардлагатай чадавхи, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд техникийн дэмжлэг үзүүлэх, Орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, сайн гүйцэтгэлийг нэмэлт хөрөнгө хуваарилах замаар урамшуулах, төслийн удирдлага хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.

Тус төслийг хэрэгжүүлэхэд Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци зээлжих тусгай эрхийн хөнгөлөлттэй зээл олгох бөгөөд Швейцарийн хамтын ажиллагаа, хөгжлийн агентлагийн буцалтгүй тусламжийн хэлбэрээр нэмж санхүүжүүлэх боломжтой юм байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж