Гишүүдээс хэн хамгийн их өртэй вэ?

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Гишүүдээс хэн хамгийн их өртэй вэ?

Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг жил бүр авдаг билээ. Энэ жилийн хувьд хамгийн их өртэй гишүүдийн жагсаалтыг УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн тэргүүлжээ. Тэрбээр “Голомт” банкнаас зээлсэн 150 сая төгрөгөө төлөөгүй байгаагаараа өрийн жагсаалтыг манлайлж байна. Харин удаах байрт УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн орж байна. Тэрбээр дампуурал зарлачихаад байгаа “Анод” банкнаас 140 саяын зээл авчихаад төлөөгүй байгаа гэнэ.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж