Хосеп Гуардиола ”Байерн”-ыг орхихоор боллоо

Хуучирсан мэдээ: 2015.02.06-нд нийтлэгдсэн

Хосеп Гуардиола ”Байерн”-ыг орхихоор боллоо

Германы Бундеслигийн аварга "Байерн Мьюнхен" клубын ерөнхий дасгалжуулагч Хосеп Гуардиола багтайгаа байгуулсан гэрээгээ дахин сунгахгүй гэдгээ мэдэгджээ. Түүний хувьд багтайгаа байгуулсан гэрээ нь дараа жилийн зургадугаар сард дуусна.

Өмнө нь түүнийг гэрээгээ сунгалгүй Английн "Манчестер Сити" клубт ирнэ гэсэн мэдээлэл явж байсан бөгөөд түүний дараагийн зогсоол Англи болж магадгүй боллоо. 44 настай Испани мэргэжилтэнгийн мэдэгдлийг сонссон Английн топууд одооноос хөдөлгөөнд орж эхлээд байгаа бөгөөд тэдгээрийн дунд "Манчестер Сити", "Арсенал", "Ливерпүүл" клубүүд толгой цохиж байна.

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж