Москвад Украины хямралыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2015.02.06-нд нийтлэгдсэн

Москвад Украины хямралыг хэлэлцэнэ

Германы канцлер Ангела Меркель, Украины ерөнхийлөгч Пётр Порошенко, Францын төрийн тэргүүн Франсуа Олланд нар пүрэв гаригт /II.5/ Киевт уулзав.

 

Францын ерөнхийлөгч Франсуа Олланд, Германы канцлер Ангела Меркель нар өнөөдөр /II.6/ ОХУ-ын нийслэл Москва хотноо Украины зүүн хязгаарын зөрчил, хямралыг зогсооход чиглэсэн энхийн шинэ гэрээг хэлэлцэх гэнэ. Өмнө нь Франц, Германы эрх баригчид Киевт яаралтай уулзалт хийж, Украины зүүн хязгаарт энхийг тогтоох шинэ төлөвлөгөөг танилцуулсан аж. Ангела Меркель, Франсуа Олланд нар Киевт Укрианы халдашгүй дархан байдалд тулгуурласан шинэ энхийн төлөвлөгөөг танилцуулжээ. Киевийн уулзалтанд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ч оролцсон бөгөөд Украины зөрчлийг дипломат аргаар шийдвэрлэхийг хүсч буйгаа илэрхийлжээ. Гэхдээ тэрээр Украины зүүн хязгаар дахь ОХУ-ын цэргийн оролцоог ажигласаар байна хэмээн мэдэгдсэн байна. Украины зүүн хязгаартын зэвсэгт зөрчилд далдуур өдөөн хатгаж, босогчдыг дэмжиж буйд Барууныхан ОХУ-ыг сэжиглэн буруутгаж буй. Харин ОХУ үүнийг эрс үгүйсгэсэн хэвээр байгаа юм. Украины зүүн хязгаарын зөрчил энэ 2015 он гарсаар  улам хурцдаж, байлдаан тулаанд энгийн иргэд хохирох нь нэмэгдээд байна.

 

Үүний зэрэгцээ АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байден Брюссельд Европын холбооны албаныхантай уулзаж, Вашингтон Украинд цэргийн зэвсэг, техникийн тусламж үзүүлэх асуудлыг хэлэлцэх гэнэ. Харин ОХУ-ын Гадаад хэргийн сайд Александр Лукашевич АНУ Укрианд цэргийн тусламж үзүүлэх нь Вашингтон, Кремлийн харилцаанд ноцтой сэвтээнэ хэмээн мэдэгджээ.

 

Украины зүүн хязгаарын зөрчил, тэмцэлд өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш 5400 орчим хүн амь үрэгдээд байгааг НҮБ-аас мэдээлжээ. Киевийн эрх баригчид Украины зүүн хязгаарын босогчидтой өнгөрсөн есдүгээр сард Беларуст гал зогсоох гэрээ байгуулсан ч хэрэгжээгүй билээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж