Сувгаа ”Боловсрол” телевиз дээр тааруулаарай

Хуучирсан мэдээ: 2011.05.28-нд нийтлэгдсэн

Сувгаа ”Боловсрол” телевиз дээр тааруулаарай

Ямар кино хийхийг ард түмэн шийднэ.

Ямар жүжигчид тоглохыг ард шийднэ.

Хэн зохиол бичиж, хэн дууг нь дуулж, хэн хөгжмийг нь зохиохыг ард түмэн шийднэ. Үзэгч та бүгдийн сонголтоор кино бүтээх “Кино код” шоу нэвтрүүлэг цэнхэр дэлгэцээрээ эрхэм үзэгч тантай мэндчилээд удаагүй хэдий ч Монгол орны өнцөг булан бүрээс хүүхэд хөгшидгүй  холбогдож, кинонд тоглох, дууг нь  дуулах, тэр ч бүү хэл өөрийнхөө амьдралаар кино хийх хүсэлтэй байгаагаа  илэрхийлсээр байгаа билээ. Таны сэтгэлийн гүнд хадгалаастай байгаа тэр нэгэн гайхалтай зохиолыг бид кино болгоё. Өөртэй итгэлтэй, авъяас чадвартай, хүсэл мөрөөдөлтэй хэн бүхнийг “Кино код ” нэвтрүүлэг урьж байна.

Монголын кино урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудас нэмэх энэхүү төслийг “Hero entertainment” студи, Модерн номадс сүлжээ ресторан, Боловсрол суваг телевиз үзэгч таны оролцоотойгоор хамтран хэрэгжүүлж байна.  Кино бүтээх галт тэргээ хөдөлгөхийн тулд эхлээд төрөл жанраа сонгох юм. Та ямар төрөл жанрын кино үзэх дуртай вэ?. Сонголтоо хийж амжаагүй бол яг одоо доорх кинонуудын төрөл жанрын нэр юм уу  товчилсон кодыг  1970 дугаарын утас болон 1950 дугааруудад холбогдож хэлэхээс гадна 155068 дугаарлуу мессеж бичиж, мөн movie.news.mn сайтад хандаж сонголтоо хийгээрэй.

     1. Хөгжимт кино /Мюзикл/- кк1
     2. Үлгэр домгийн кино        – кк2       
     3. Уран зөгнөлт кино           – кк3
     4. Аймшгийн кино               – кк4
     5. Мелодрам/уянгын/          – кк5
     6. Дайн байлдаант               – кк6
     7. Адал явдалт кино            – кк7
     8. Түүхэн кино                     – кк8
     9. Инээдмийн кино              – кк9

Ард түмний кино ямар төрөл жанрынх байх вэ гэдэг нь 5сарын 16ны үдэш 22цагаас Боловсрол суваг телевизээр тодорхой болох юм.Шууд нэвтрүүлэгтэй хамтдаа байж, сонголтоо хийж, дуртай киногоо бүтээцгээе.



Ямар төрөл жанрын кино бүтээхийг сонгох сүүлчийн өдөр бол өнөөдөр. Та амжиж саналаа өгнө үү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж