Солимид америкийн нисгэгчгүй онгоцны довтолгооны үеэр “Аш-Шабаб” исламын бүлэглэлийн лидерүүдийн нэг амь үрэгдсэн гэж Bloomberg мэдээлэв. Абди Нур Махди болон Юсуф Дхиг гэх нэрээрээ алдартай сайхь эр террористуудын тэсрэх бодисны талаарх том мэргэжилтэн байжээ.
Сомалийн өмнөд нутгийн Динсур хотын ойролцоо уг довтолгоон болсон бөгөөд Абди Нур Махдийн хамт хэд хэдэн террористуудыг устгасан гэнэ. Сүүлийн саруудад нисгэгчгүй онгоцны довтолгооноор “Аш-Шабабын” лидер Ахмеда Абди Годане ба тус бүлэглэлийн тагнуулын албаны тэргүүн Абдишакур Тахлил нарыг устгажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР