23 жинд 300 багц медалийн төлөө өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2015.02.06-нд нийтлэгдсэн

23 жинд 300 багц медалийн төлөө өрсөлдөж байна

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо(МПНХ)-ноос зохион байгуулж буй Улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны “А” танхимд өнөөдөр(II.6) хоёр дахь өдрөө үргэлжилж, өндөрлөх юм. “Чемпионс” клубээс ивээн тэтгэж буй тус тэмцээн залуучууд, насанд хүрэгчид, ахмадын ангилалаар болж, тамирчид нийт 23 жинд 300 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Тэмцээнд 24 байгууллагын 160 гаруй тамирчин оролцож байгаагийн дотор Ази тивийн аварга, Дэлхийн цом, ДАШТ-ий алтан медальт, ОУХМ Ш.Алтанбагана, залуучуудын ДАШТ-ий хэвтээ шахалтын аварга О.Баярбаатар нарын шилдэг тамирчид багтжээ.  

Тэмцээний эхний буюу өчигдөр залуучууд, ахмадын тэмцээн болсон бол өнөөдөр насанд хүрэгчдийн ангилал болж, улсын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөнө.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж