Кино кодоор хэн зочлов

Хуучирсан мэдээ: 2011.05.28-нд нийтлэгдсэн

Кино кодоор хэн зочлов

Ард түмний сонголтоор кино бүтээх “Кино код”  шоу нэвтрүүлэг дэлгэцнээ гарч эхэлсэн цагаасаа л сонин содон зүйлсээр дүүрэн байна. Та бидний сайн мэдэх  найруулагч Х. Дамдин нэвтрүүлгийн анхны дугаарт  өөрийн бүтээсэн уран сайхны кинонд тоглосон эрхмүүдтэй уригдан оролцож улирч одсон он цагийн дурсамжаа эргэн сөхлөө. ”Мартагдашгүй намар”  киноны Баяраагийн дүрийг бүтээсэн  Ц. Энхболд, “ Улаан дарцаг”  киноны Батын дүрийг бүтээсэн П.Ганбаатар , “Зуслангийн найзууд”  киноны Чинбатын дүрийг бүтээсэн Г. Мөнхдөл нар мэргэжлийн жүжигчин биш ч Дамдин найруулагчийн кинонд тоглож залуу халуун насаа хальснаа мөнхөлсөн нь кино кодын тайзнаа дахин учрах гайхалтай тохиол байлаа. Үүнээс гадна “Амьдралын нахиа” киноны том хүүгийн дүрийг бүтээсэн жүжигчин О. Гэрэлсүх,  “Мандухай цэцэн хатан”  киноны Батмөнх хааны бага насанд тоглосон  жүжигчин Л. Баярхүү нарыг кино код хүүхэд насаар нь аялуулсан юм. Кино код нэвтрүүлгийн хоёр дахь дугаарт кино найруулагч  Р.Батсайхан, сэтгүүлч  Г.Золжаргал нар  Монголын кино урлагийн түүхийг эргэн сөхлөө. Мөн топ модель, жүжигчин Д. Пүрэвсүрэн,  УДЭТ-ын жүжигчин, СТА Г.Отгонцэцэг нар зочноор оролцож Г.Отгонцэцэг дуучин  Мадоннагийн Бонита дууг кино кодын тайзнаа дуулсан нь  гэнэтийн бэлэг байсан юм. Ардын хөгжмийн “Жонон” хамтлаг Монгол киноны хөгжмүүдийг  кино кодын тайзнаа эгшиглүүлсэн нь загвар өмсөгчдийн өмсөж сонирхуулсан үнэдэсний хувцасны хэв маягтай гайхалтай зохицож байв. Энэ мэтчилэн кино код нэвтрүүлэг дэлгэцэнд гарч эхэлсэн даруйдаа л үзэгчдийн сонирхлыг татаж,  тэдний хайрлан хүндэлдэг олон зочидтой уулзуулахаас гадна  гайхалтай шоу үзүүлбэрүүдээр дүүрэн байна.
















NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж