Стивэн Карри 51 оноог авч, баг нь хожил байгууллаа

Хуучирсан мэдээ: 2015.02.05-нд нийтлэгдсэн

Стивэн Карри 51 оноог авч, баг нь хожил байгууллаа

НБА-гийн талбайд өнөөдөр 11 тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт улирлыг тэргүүлж байгаа Голдэн Стэйт Уорриорс талбай дээрээ Даллас Мавирекс багтай тоглолоо.

Тоглолтын эхний үед Далласчууд 22 онооны зөрүүгээр хожиж, тухайн үе дуусахад 42 оноог авч эсрэг багт 25 оноог алджээ. Гэвч үлдсэн гурван үед тааруухан тоглолт үзүүлснээр 114-128 харьцаагаар ялагдал хүлээсэн байна. Тус тоглолтод Стивэн Карри 51 оноог авсан бөгөөд энэ улиралд хамгийн их оноо бол холын зайнаас 16 шидсэнээс 10-ыг байндаа тусгаж улиралын шилдэг амжилтыг үзүүлжээ. Тэрбээр өөрийн замналдаа хоёрдох удаагаа нэг тоглолтод 10 холын шидэлт амжилттай болгож байсан бол өмнө нь /2013.02.17/ Нью-иорк Никсийн талбай дээр 54 оноог авах даа 11 холын зайн шидэлтийг амжилтай болгосон ч 105-109 харьцаагаар ялагдаж байжээ. Мөн тус дээд амжилтыг Ж.Р. Смит гурван тоглолт 10 буюу түүнээс дээш холын шидэлт амжилттай болгож байжээ.

Харин эсрэг багаас Чандлер Парсонс 24 оноог авч багаа тэргүүлсэн бол Тайсон Чандлер 21 оноо, 17 самбараас бөмбөг авчээ.

Бусад тоглолтууд
Дэтройт Пистонс 109-114 Индиана Пэйсэрс
Вашингтон Уйзардс 96-105 Атланта Хаукс
Дэнвэр Наггетс 100-104 Бостон Селтикс
Бруклин Нетс 109-93 Торонто Репторс
Чикаго Буллз 90-101 Хьюстон Рокетс
Лос Анжелес Лейкэрс 105-113 Милоуки Багс
Миами Хит 101-102 Минносато Тембэруолвз
Оклахома Сити Тандер 102-91 Нью-Орлэйн Паликанс
Орлондо Межик 103-110 Сан Антони Спөрс
Мемфис Гриззлис 100-90 Юта Жазз
Даллас Мавирекс 114-128 Голдэн Стэйт Уорриорс

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж