Засгийн газрын лхагва гаригийн /II.04/ ээлжит бус хуралдаанаар “Эрдэнэс Монгол” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлаар “Ньюком”-ын Б.Бямбасайханыг томилсон юм. Тэгвэл өнөөдөр тэрбээр үүрэгт ажлаа хүлээн авсан байна. Түүнд компанийн тамга тэмдэгийг О.Сайнбуян гардуулж, ажлын амжилт хүсчээ.
Б.Бямбасайхан нь Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газрын үед Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийг толгойлж байсан. Энэ утгаараа “ЭЗЭН-100” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд багагүй үүрэгтэй оролцож байсан юм.
“Эрдэнэс Монгол” компани нь “Эрдэнэс Таван толгой” ХК-ийг 100 хувь, “Оюу Толгой” ХХК-ийн 34 хувь, “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн 51 хувь, “Шивээ Овоо” ХК-ийн 90 хувь, “Багануур” ХК-ийн 75 хувийг эзэмшдэг төрийн өмчит томоохон компани юм.
Б.ХОНГОР