Манай аймагт 13 телевиз мэдээ мэдээллийн 5 сайт, долоо хоног тутмын 5 сонин, 6 фм радио үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ нь зах зээл багатай манай аймгийн хувьд хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо хэтэрхий ихэд тооцогддог. Тиймээс энэ салбарт ажиллаж байгаа ААН, байгууллагууд нэгдэж "Эрдэнэт медиа групп"ийг байгуулснаар үйл ажиллагааны хувьд харилцан ашигтайгаар хамтран ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх, зах зээлийг татах, иргэдэд нээлттэй цогц үйлчилгээг үзүүлэх зорилгын дор үйл ажиллагаагаа эхлүүлж байна.
Худалдаа үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн ихээр тулгамдаж байгаа болон нэн түрүүнд шийдвэрлэх ёстой асуудал бол олон нийтэд хэрхэн танигдах, бүтээгдэхүүн үйл ажиллагаагаа хямд, боломжийн, чанартай ,сонирхолтой хэлбэрээр хэрхэн сурталчлах вэ гэсэн асуудал юм. Энэ асуудлыг шийдэх үүднээс Орхон аймагт олон жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулж хэрэглэгчдэд танил болсон хэвлэл мэдээлэл, зар сурталчилгаа, олон нийтийн үйл ажиллагааны байгууллагууд нэгдэн "Эрдэнэт медиа" нэгдлийг байгуулж байгаа юм.
Орхон аймагт олон жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулж хэрэглэгчдэд танил болсон хэвлэл мэдээлэл, зар сурталчилгаа, олон нийтийн үйл ажиллагааны байгууллагууд нэгдэн "Эрдэнэт медиа" нэгдлийг байгуулж байгаа юм.
"Эрдэнэт медиа групп"-т Чөлөөт уран бүтээлийн NBTV HD телевиз, Эрх чөлөө ФМ 104,5, дүрс бичлэг, баримтат кино болон уран сайхны кино клип захиалгат нэвтрүүлгийн "Art entertainment студи", өдөр тутмын мэдээ мэдээллийн erdenetinfo.mn сайт, телевизийн нэвтрүүлэг хөтөлбөрийн nbtv.mn сайт мөн уран сайхны гэрэл зургийн "B студи", товгор үсэг, лед гэрлэн хаяг, хэвлэлийн "BOST design студи", тэмдэглэлт баяр болон улаан хивсний ёслол, үйл ажиллагааны тайз засалтын MAX ART компаниуд нэгдэж байна.
Эрдэнэт хотын хамгийн анхны PR маркетингийн Эрдэнэт медиа групп нь Оновчтой цагт, хэрэгтэй мэдээллийг, түргэн шуурхай, сонирхолтой хэлбэрээр хэрэглэгчдэд болон иргэдэд түгээх бизнес үйл ажиллагааны гол ноён нуруу болох ажлыг хийж гүйцэтгэх болно. Түүнчлэн үйлдэрлэл, бизнес эрхлэгч та бүхний сурталчилгаа дан ганц телевиз, радиогоор хязгаарлагдахгүй.
Олон талт мэргэжлийн хамт олны судалгааны үр дүнгийн дагуу төлөвлөсөн олон хэлбэрийн хуваарьт сурталчилгаануудаас бүрдэх давуу талыг Эрдэнэтчүүд хүртэх боломжтой боллоо.
Орхон аймагт бизнес эрхэлж буй ААН-үүдийн удирдлагууд болон менежерүүд Эрдэнэт медиа группын нээлтэнд оролцов
Эрдэнэт медиа группын ерөнхий зохицуулагч Х.Хишигбаатар илтгэл тавьж хэлэлцүүлэг зохион байгуулав
Маркетинг Өнөөдөр сэтгүүлийн гүйцэтгэх захирал Д.Бат-ялалт хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчидөд Маркетингийн зөвлөгөө өгөв
Орхон аймагт бизнес эрхэлж буй ААН-үүдийн удирдлагууд болон менежерүүд Эрдэнэт медиа группын нээлтэнд оролцов
Маркетинг сурталчилгааны "Эрдэнэт медиа групп”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо
Эх сурвалж: erdenetinfo.mn