АНЭ Сирид агаараас цохилт хийхээс татгалзав

Хуучирсан мэдээ: 2015.02.05-нд нийтлэгдсэн

АНЭ Сирид агаараас цохилт хийхээс татгалзав

 

Йорданы нисгэгч Муаз аль-Касасбех “Исламын улс” бүлэглэлийн эсрэг Сирид агаараас цохилт хийж явахдаа онгоц нь сүйрснээс хэт даврагчдад барьцаалагдан, цаазлуулсан хэрэг өнгөрсөн өдрүүдэд анхаарлын төвд байлаа. Тэгвэл Арабын нэгдсэн Эмират /АНЭ/ улс нисгэгчдийнхээ аюулгүй байдалд санаа зовнин Сирид агаараас цохилт хийх ажиллагаанаас гарч буйгаа мэдэгджээ. АНЭ нь “Исламын улс”-ын эсрэг агаараас цохилт өгөхөөс татгалзсан боловч эвсэлд хэвээр үлдэх гэнэ. АНЭ нь “Исламын улс” бүлэглэлийн эсрэг АНУ-ын ахалсан цэргийн эвсэлд өнгөрсөн арванхоёрдугаар сард нэгдсэн аж. АНУ, АНЭ, Бахрейн, Йордан, Саудын Араб зэрэг орнууд “Исламын улс” бүлэглэлийн эсрэг Сирид агаараас цохилт өгөх ажиллагааг тогтмол явуулж ирсэн юм.

 

“Исламын улс” бүлэглэл Йорданы нисгэгч Муаз аль-Касасбехийг Амманы шоронд хоригдож буй аль-Каидагийн хэт даврагч эмэгтэйгээр солилцохыг хүсч байжээ. Гэвч Йорданы тал Муаз аль-Касасбехын амьд эсэхэд эргэлзсэнээр солилцоо явагдаагүй аж. АНУ-ын зүгээс нисгэгч Муаз аль-Касасбехийг аврахын тулд Йорданы армитай  бүхий л талаар хамтарч ажилласан гэж мэдээлжээ. Гэвч тэд Йорданы нисгэгчийг исламын хэт даврагчдад барьцаалагдахаас өмнө хайж олж чадаагүй билээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Associated Press

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж