Өөрийгөө зарлан тунхагласан Донецк ард улсын сайн дурынхны орлогч дарга Эдуард Басурин мэдэгдэхдээ, "Донбасст байлдааны ажиллагаа сэргэсэн нэгдүгээр сарын 17-ны өдрөөс хойш Украины хүчнийхэн 1738 хүнээ алдсан" гэв.
"Донбасст байлдааны ажиллагаа сэргэсэн өдрөөс хойш Украин нийт гурван онгоц, нэг нисдэг тэрэг, 146 танк, 114 хуягт, 91 их буу, 64 машин, 1738 хүний хохирол амслаа. Энэ хугацаанд Украины цэргийн 52 албан хаагч бууж өгсөн” гэж Басурин мэдэгджээ.
НҮБ-ын өмнө нь мэдээлснээр, Украины зүүн хэсэгт сөргөлдөөн эхэлснээс хойш 5300 хүн амь үрэгдэж, 12 мянган хүн шархадсан гэсэн тоо яригдаж байсан юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР