“Исламын улс” байр сууриа алдаж байгаа гэв

Хуучирсан мэдээ: 2015.02.05-нд нийтлэгдсэн

“Исламын улс” байр сууриа алдаж байгаа гэв

 

“Исламын улс бүлэглэлийн террористуудын гол орлого нь нефть биш болсон" гэж АНУ-ын Батлан хамгаалах яамны твиттерт бичжээ. Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Керби энэ талаар мөн мэдэгдсэн байна.

 

“Тэд одоо долоон сарын өмнөх бүлэглэл биш болсон. Тэд харгис, аюултай хэвээр байгаа, гэхдээ өөр болсон. Тэд өөрсдийн байр сууриа өдөр ирэх тусам алдаж байгаа. Тэдний үйлдэл одоо өөрсдийгөө хамгаалах байдалд шилжсэн" хэмээн Керби хэлжээ. АНУ холбоотнуудынхаа хамт “Исламын улс” бүлгийнхэнтэй тэмцэх болно гэдгийг тэрээр мөн онцлон тэмдэглэсэн байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж