Хуучирсан мэдээ: 2015.02.05-нд нийтлэгдсэн

Умардынхны Plan B

 

Өндөр өсгийтэй гуталтай, гар утас барьсан энэхүү цэвэрхэн бүсгүйг Хойд Солонгосын цэрэг гэхэд та итгэх үү. Хөдөлмөрийн лагерьт бөөнөөрөө хоригдон ял эдлэх улстөрийн хоригдлууд, тураалдаа орсон бяцхан хүүхдүүд, албан хүчээр худлаа уйлан, удирдагч эцгээ даган гүйлдэх бүсгүйчүүд гээд Хойд Солонгосын нийтлэг дүрх төрхөөс тэс ондоо харагдах энэхүү бүсгүй цэргийн алба хааж буй нэгэн.

 


Тус улсын армид бүсгүйчүүд сайн дураараа алба хаадаг бөгөөд тэд өндөр өсгийтэй гутал өмсөн, хэрэгцээтэй үед гар утас хэрэглэх эрхтэй байдаг гэнэ. Гэхдээ өсгийтэй гутал өмсөх нь гангалж гоёх тухай асуудал биш юм. Намхан бүсгүйчүүдээ бусад орны цэргүүдэд хэт дорой харагдахдуулахгүйн тулд 10 см-ээс багагүй өсгийтэй гутлыг өмсч байхыг их удирдагч нь үүрэг болгожээ. Ийм хэмжээний өндөр өсгийтэй гуталтай жагсаалд алхах, үүрэг гүйцэтгэх шаггүй байдаг нь ойлгомжтой.

 


Харин шинэ он гарсны дараахнаас тус улсын цэрэг армитай холбоотой гарсан нэгэн шинэ мэдээлэл нь Хойд Солонгосын бүх эмэгтэйчүүд албан ёсоор цэргийн алба хаах болсон тухай шийдвэр юм. Хойд Солонгос улс цэрэг армийнхаа тоогоор дэлхийд тавдугаарт бичигддэг байр сууриа алдахгүйн тулд энэ оноос эхлэн дунд сургууль төгссөн 17-23 насны бүх эмэгтэйчүүдийг  цэргийн албанд татахаар боллоо.

 


Учир нь тус улсын нийт хүн амын дундаж өндөр жилээс жилд намсаж, цэргийн албанд авахдаа тавьдаг 142 см-ийн өндөртэй байх шалгуурт тэнцэх хүмүүсийн тоо буурах болжээ.


Тиймээс цэргийнхээ тоог одоо байгаа хэмжээнээс бууруулахгүйн тулд залуу удирдагч Ким Чен Ун нөөц төлөвлөгөө буюу Plan B-г хэрэгжүүлж, бүх эмэгтэйчүүдээ цэрэгт дайчилж эхэллээ.


Мөн цэрэгт авахад тавигдах шалгууруудаа бууруулж өндрийн хэмжээг л гэхэд 140 см болгон сүрьеэ зэрэг халдварт өвчнөөс бусад өвчтэй хүмүүсийг ч авахаар шинэчилсэн байна.


Ийм намхан байгаагийн гол шалтгаан нь 1990-иэд оны их өлсгөлөнгийн дараа үүссэн хоол тэжээлийн дутагдлаас үүдэлтэй аж.


Шинэ журмын цэцэг татлага ирэх дөрөвдүгээр сараас эхлэн 17-18 насны охидыг бол, наймдугаар сараас 20 настай эмэгтэйчүүдийг цэргийн албанд дуудах юм. Эрэгтэйчүүдийг ч мөн энэ хувиараар цэрэгт татдаг.


25 сая орчим хүн амтай Хойд Солонгос нь 1,19 сая орчим мэргэжлийн цэрэгтэй. Цэргийнхээ тоогоор дэлхийд тавд ордог. Бэлтгэл цэргийн тоо нь 600 мянга, хагас цэрэгжсэн иргэд буюу байнгын дайны бэлтгэлтэй иргэдийн тоо 5.8 саяд хүрдэг нь дэлхийд нэгдүгээрт орох үзүүлэлт юм.


Н.ЦЭНДСҮРЭН
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж