Охид хөлбөмбөгөөр өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2015.02.05-нд нийтлэгдсэн

Охид хөлбөмбөгөөр өрсөлдөж байна

Монголын хөлбөмбөгийн холбооны нэрэмжит футзалын улсын аварга шалгаруулах тэмцээн охидын ангилалаар үргэлжилж байна. Идэрчүүдийн УАШФТ-ий охидын U-15, U-17 насны ангилалын тоглолтууд хоёрдугаар сарын 2-7-ны хооронд явагдана. Өчигдөр охидын УАШФТ-ий хэсгийн тоглолтууд дуусч, нас насны шилдэг найман баг шалгарлаа.  

Охидын 15 хүртэлх насны ангилалд:

Нийт 12 баг 4 хэсэгт хуваагдан тоглосон бөгөөд хэсэг тус бүрээс шалгарсан 2 баг хасагдах шатны тоглолтод оролцоно.

 

Охидын 17 хүртэлх насны ангилалд:

Нийт 14 баг мөн л 4 хэсэгт хуваагдан тоглосон. Гэвч МХБХ-ны тэмцээн зохион байгуулах комиссын шийдвэрээр Баянзүрх дүүрэг болон Сонгинохайрхан дүүрэг багуудыг тэмцээн зохион байгуулах журмыг ноцтой зөрчсөн гэж үзэн тэмцээнээс хассан.

Хэсгээсээ шалгарсан шидэг 8 баг маргааш хасагдах шатны тоглолтод хүч үзнэ.

Хасагдах шатны тоглолтын хуваарь

Эх сурвалж: www.the-mff.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж