"Улаан, цагаан, хар, шар" (RWBY) цувралын найруулагч, гейм-дизайнч Монти Оум нас барсан талаар Time мэдээлэв. Хүүхэлдэйн киноны зураач 33 настай байжээ.
Ердийн мэс заслын хүндрэлийн улмаас Оум амьсгал хураасан талаар албан ёсны мэдээнд өгүүлсэн байна. Түүнийг эмнэлэгт хэвсэний дараа шүтэн бишрэгчид нь эмчилгээний зардалд зориулан 210 мянган ам.доллар цуглуулсан байжээ. Тэр мөнгийг "Rooster Teeth" урлан талийгаачийн ар гэрийнхэнд дамжуулан өгөх гэнэ.
Адал явдалт "Улаан, цагаан, хар, шар" (RWBY) цувралыг анх 2012 онд бүтээж байжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР