&#34Coca Cola&#34 компани сүү үйлдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2015.02.05-нд нийтлэгдсэн

&#34Coca Cola&#34 компани сүү үйлдвэрлэнэ

АНУ-д "Coca Cola" компанийн "Fairlife" сүү худалдаанд гарч эхэлсэн тухай "USA Today" сонин мэдээлжээ. Компанийн "Minute Made" салбар уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа аж.

 

 

"Coca Cola" компанийн мэдэгдсэнээр, сүүний хагас галлон нь (1,9 л орчим) $3,98 – $4,20 доллараар зарагдах гэнэ. "Fairlife" сүүнд ердийн сүүг бодвол 50 хувиар илүү уураг, 30 хувиар бага сахар агуулагдах ажээ.

 

Хийжүүлсэн ундааны худалдаа АНУ-д буурч байгаа учраас "Coca Cola" компани ийн сүүн бүтээгдэхүүнд анхаарал хандуулж байгаа бололтой. Америкийн хэрэглэгчид өдгөө уураг ихтэй бүтээгдэхүүн сонирхох болсон нь ч мэдээж шинэ бүтээгдэхүүн гаргах шалтгааны нэг байсан биз ээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж