УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгийг Нутгийн удирдлагын дэд хорооны даргаар сонгожээ. Түүнээс цөөн асуултанд хариулт авлаа.
–Таныг эмнэлэгт эмчлүүлж байгаа гэж сонслоо, бие сайн уу?
-Жижиг хэмжээний хагалгаанд орлоо. Дээр нь бас бус эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон юм. Одоо бие сайжирч байна. Анхаарал тавьсанд баярлалаа.
-Таныг эзгүйд дэд хорооны даргаар сонгосон байна, Бүлгийн дарга дэд хорооны дарга болох нь хэр зохимжтой вэ?
-Уул нь надад бүлгийн дарга дээр нэмээд илүү алба хаших бодол үнэндээ байгаагүй юм. Би Төрийн байгуулалтын байнгын хорооны гишуун, Нутгийн удирдлагы дэд хороо энэ хороонд харъялагддаг. Нам эвслийн булгууд хамтарсан Засгийн газар байгуулж, улмаар УИХ-ын бутцуудээ тохиролцон хувааж авч хунээ томилсон юм. Манай эвсэлд нэг хороо, нэг дэд хороо оногдсон. Орогдлийн БХ -ны даргаар О. Баасанхуу гишуун сонгогдсоныг бугдээрээ мэднэ. Нутгийн удирдлагын дэд хорооны даргаар урьд нь Д.Батцогт гишуун 2 жил ажилласан. Гишуун маань намаа бас Байнгын хороогоо сольсон юм. Ингээд бид хунээ томилуулах хэрэгтэй болсон.
-Төрийн байгуулалтын байнгын хороонд танай булгээс хэн байдаг билээ?
-Хоёр гишуун бий. УИХ-ын дэд дарга Л.Цог, Г.Уянга гишуун. Би Г.Уянга гишүүнд дэд хороог хувиарлаад хариуцаж ажиллаач гэсэн санал тавихад татгалзсан хариу өгсөн юм. Ингээд л манай зарим гишүүд оногдсон квотоо авах ёстой, намайг Нутгийн удирдлагын дэд хороог даргал гэсэн. Бас дээрээс нь А.Бакей дарга та энэ ажлыг аваад яваач гэж санал тавьсан. Аргагуй байдалд шахалтаар л дарга болж байгаа юм. Гэхдээ би энэ ажлыг хөдөлгөнө нэж бодож байна. УИХ-ын тувшинд жижиг ажил гэж байхгүй бүгд л хариуцлагатай ажил. Урьд нь би дэд хорооны гишүүн байхдаа энэ ажилд нэлээд идэвхитэй оролцож байсан туршлага бий. Тэр уед дарга нь Галсанпунцагийн Ганхуяг гэдэг нэр хүндтэй, мундаг улстөрч байсан. Бид тэр уед "Нутгийн удирдлага" сэтгүүл гаргахаас эхлээд олон ажил амжуулж байсан. Тэр уед нийслэлд байсан Маналжав гуай их зүтгэлтэй ажилладаг байсан. Одоо манай дэд хороонд Су. Батболд гээд урьд нь орон нутагт ИТХ-ын даргаар ажиллаж байсан гишүүн байна. Их туршлагатай хүн. Бид гишүүдтэйгээ гар нийлээд орон нутгийн Иргэдийн хурлын эрх зуйн орчинг боловсронгуй болгож, санхүү, хүний нөөцийн чадамжийг дээшлүүлэх чиглэлээр хийх ажил их байна.
С.СҮРЭН