Сантана: Дани Алвес ”Барса”-г хүлээхгүй

Хуучирсан мэдээ: 2015.02.05-нд нийтлэгдсэн

Сантана: Дани Алвес ”Барса”-г хүлээхгүй

Испанийн Ла Лигийн "Барселона" клубтэй байгуулсан гэрээ нь ирэх зун дуусгавар болох 33 настай Бразил хамгаалагч Дани Алвесын талаар түүний агент Сантана зарим зүйлсийг ярьсан байна.

Тэрбээр "Барсагийн зүгээс бидэнтэй холбоо бариагүй байгаа бөгөөд энэхүү байдлыг өөрчилж, Дани Алвесыг тэд сонирхохгүй байгааг би онцлон хэлмээр байна. Тиймээс шинэ клуб хайх болно. Бид тэднийг хүлээхгүй. Алвес энд ирээд долоон жилийг үдлээ. Энэ хугацаанд тэр үргэлж мэргэжлийн байдлаар асуудалд хандаж ирсэн. Барса одоогооор спорт хариуцсан захиралгүй сар болж байна. Миний үйлчлүүлэгч ямар ч клубтэй хэлэлцээр хийх эрхтэй байгаа" гэсэн байна.

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж