Бөмбөгтэй хоккейчид VII байрт шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2015.02.05-нд нийтлэгдсэн

Бөмбөгтэй хоккейчид VII байрт шалгарлаа

ОХУ-ын Хабаровск хотноо болж буй бөмбөгтэй хоккейн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Манай хоккейчид өнөөдөр урд хөршийн багтай тоглож, 7:5-аар хожиж, VII байрт оров. БНХАУ-ын баг VIII, Сомалийн хоккейчид IX байр эзлэв.

Монголын шигшээ багийн ахлагч Ч.Пүрэвдаваагаар удирдуулсан хоккейчид уг тэмцээнд гурван хожил, нэг тэнцээ, хоёр хожигдол авлаа.

ДАШТ-ий “В” ангилалд есөн баг өрсөлдсөнөөс “А” хэсэгт Япон, Латви, Эстони, Унгар, “В” хэсэгт Монгол, Нидерланд, Герман, БНХАУ, Сомали улсын багууд багтсан.

Манай хоккейчид хэсэгтээ БНХАУ, Сомалийг хожиж, Нидерландтай тэнцэн, Германд хожигдож, хэсгийн гуравдугаар байраар шалгарсан юм. Энэ хэсгийг Нидерланд тэргүүлсэн бол Герман, Монгол, БНХАУ удаалав. Сомалийн баг нэг ч хожил авалгүй IX байрт шалгарав.

Монголын багийн тоглолтын дүн:

II.01

Монгол –БНХАУ 3:2
Герман – Монгол 4:2

II.02

Монгол – Сомали 14:0

II.03

Нидерланд – Монгол 0:0 (Тоглолтын бичлэгийг ЭНД-с үзнэ үү.)

II.04

            Латви – Монгол 11:5

II.05

VII байрын төлөө       БНХАУ- Монгол 5:7      

V байрын төлөө         Герман -Япон 

 

Хагас шигшээ:

Эстони-Нидерланд

Латви-Унгар

2015 оны ДАШТ-д оролцсон Монгол Улсын шигшээ багт "Отгон од" клубийн "Хасын хүлгүүд"-ээс 11, "Багануур"-аас дөрөв, "Шарын гол"-оос гурван тамирчин багтжээ.

Манай хоккейчид ДАШТ-д долоо дахь удаагаа оролцсоноос 2007-2010 онуудад хэсэгтээ дөрөвдүгээр байр эзэлж байв. Харин өнгөрсөн жил "В" ангилалын "В" хэсэгт Герман (3:1), Украин (7:2), Сомалийг (12:1)-ээр хожиж, Японд (2:3) ялагдаж, дэд байрт шалгарсан байна.

Энэ жил БНХАУ, Сомалийг хожиж, Нидерландтай тэнцэн, Германд хожигдож, хэсгийн гуравдугаар байраар шалгарсан юм. Улмаар хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөө Латвит 5-11-ээр хожигдсон ч БНХАУ-ыг 7-5-аар хожиж, VII байрт оров.

А.ТАМИР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж