О.Содбилэг гишүүн тойрогтоо 3 хоногийн хугацаатай ажиллана. Тэрээр Эрдэнэт цогцолбор сургуулиар зочилж 2 анги танхимыг тохижуулж 40 ширээ, 80 сандал бэлэглэжээ. Түүний хувьд боловсролын салбар руу чиглэж ажиллана, улс орны эдийн засаг хүндхэн, шинэ хөрөнгө оруулалтын ажил хийгдэхэд хүндрэлтэй байгаа хэдий ч Орон нутагт тулгамдаж байгаа боловсролын салбарын олон асуудал байдгийн нэг цэцэрлэг, сургуулийн өргөтгөлийн барилга, засварын хөрөнгө оруулалтын ажлыг улсын төсөвт тусгаж ажилласан гэдгийг хэлсэн юм.
Эрдэнэт цогцолбор сургуулийн тухайд 2300 гаруй суралцагчидтай, 3 ээлжээр хичээллэж байна. Улсын хэмжээнд 3 ээлжээр хичээллэдэг 22 сургууль байдгийн нэг нь Эрдэнэт цогцолбор сургууль. Энэ ч утгаараа тус сургуульд хичээлийн байрны асуудал тулгамдаж байна. Сургуулийн зүгээс 2015 оны төсөвт хичээлийн байр нэмж барих саналыг орон нутгийн удирдлагуудад хүргүүлжээ. МУ-ын Засгийн газар, БНХАУ-ын засгийн газартай хамтран ажиллах хүрээнд буцалтгүй тусламжаар манай улсад 21 сургууль барьж өгөхөөр болсон.
Энэ хүрээнд 1-р сургуулийн хичээлийн байр барих асуудал шийдвэрлэгдэж байгаад талархалтай байгааг сургуулийн хамт олны зүгээс илэрхийллээ.Эрдэнэт цогцолбор сургуулийн биеийн тамирын талбайд 920 хүүхдийн багтаамжтай хичээлийн байрны зураг төсөв хийгдэж, Сургуулийн өргөтгөлийн барилга барихад 2015 оны төсөвт эхний ээлжинд 2 тэрбум орчим төгрөг батлагджээ. О.Содбилэг гишүүний хувьд тойрогтоо хийх хэд хэдэн ажил байгаагийн нэг уламжлал болгосон ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ? сэдэвт сургалтыг мөн зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Эх сурвалж: erdenetinfo.mn