Хуучирсан мэдээ: 2015.02.05-нд нийтлэгдсэн

Телевизүүд чуулна

“Монгол TB” телевизэээс санаачлан хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Монголын телевизүүдийн чуулган” энэ жил “Монголын телевизүүдийн тогтвортой хөгжил” уриан дор болж байна. Өнөөдөр, маргааш "Blue Sky Hotel"-д үргэлжлэх чуулганд Bomanbridge, ITV, Deutsche Welle, Sony, IMG, Groton media, Asia sat зэрэг гадаадын олон студийн төлөөлөл оролцож, өөрсдийн нэвтрүүлэг, форматыг танилцуулах юм. Форум нь,

  • Монголын телевизүүдийн тогтвортой хөгжил
  • Телевизийн сэтгүүл зүйн ёс зүй
  • Телевизийн Олон улс дахь дүр төрхийг хэрхэн бүрдүүлэх вэ?
  • Монголын телевизийн салбарын боловсон хүчин ба ирээдүй
  • Дэлхийн телевизийн контентын чиг хандлага зэрэг салбарын асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Форумын хүрээнд гадаад контент, форматын үзэсгэлэн худалдаа болно. Үзэсгэлэнгийн үеэр телевизийн нэвтрүүлгийн шилдэг санаа шалгаруулах тэмцээн зохион байгуулж, шилдэг санааны эзэд телевизийн удирдлагуудтай гэрээ байгуулах боломжтой.

ЧУУЛГАНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж