Р.Чойномын нэрэмжит “Од” театр ойрын өдрүүдэд хөл хөдөлгөөн ихтэй байх нь. Учир нь тус театрт өнөөдөр 19.00 цагт Төрийн шагналт жүжигчин Д.Сосорбарам, Төрийн шагналт сэтгүүлч, нэрт шог зохиолч Б.Цэнддоо нарын хамтарсан “Хөх инээд ба..” тоглолт үзэгчдэд хүрэх юм. Энэхүү хамтарсан тоглолтод сэтгүүлч, шог зохиолч Б.Цэнддоо тоглохгүй, үзэгчдийн суудлаас үзэж сонирхох гэнэ. Харин жүжигчин Д.Сосорбарам өөрийн уран бүтээлийн сангаас шилдгийн шилдгүүдээ түүвэрлэн үзэгчдэдээ барихаас гадна Б.Цэнддоогийн фельетоныг унших юм байна. Мөн өгүүлэхийн урлагийн нэрт мастер гавьяат жүжигчин Г.Равдан хамтын уран бүтээлээс нь толилуулах аж. Энэхүү тоглолт энэ сарын 27-29-нд “Од” театрт болох юм.
Г.Даша