Samsung хүнхэр дэлгэцтэй шинэ утас гаргана

Хуучирсан мэдээ: 2015.02.04-нд нийтлэгдсэн

Samsung хүнхэр дэлгэцтэй шинэ утас гаргана

“Samsung Electronics" компани “Galaxy S" цувралын шинэ гар утсаа хүнхэр дэлгэцтэйгээр гаргаж магадгүй байна. Ирэх сарын нэгэнд Барселонд болох “Mobile World Congress" үзэсгэлэнгийн үеэр “Samsung Electronics" компани "What's Next?" арга хэмжээг зохион байгуулах урилгаа тараалаа. Урилгын нүүрэнд өнгөрсөн онд танилцуулсан “Galaxy Note Edge" гар утастай төстэй хэлбэрийг тусгаснаас гадна загварт нь “S" үсэгтэй төстэй хэлбэрийг оруулж өгсөн байна. Салбарын ажиглагчид “Samsung Electronics" телевизүүддээ ашигласан технологио ухаалаг гар утсандаа ашиглах гэж байна гэсэн дүгнэлт хийжээ. Тус компани гуравдугаар сард нээлтээ хийх арга хэмжээг “YouTube" хуудсаараа шууд дамжуулан хүргэх юм байна. “Mobile World Congress" үзэсгэлэн ирэх гуравдугаар сарын 2-5-ны өдрүүдэд Барселон хотноо болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж