“Хаан гэр&#34 ресторанд гал гарлаа

Хуучирсан мэдээ: 2015.02.04-нд нийтлэгдсэн

“Хаан гэр&#34 ресторанд гал гарлаа

Нийслэлийн төв хэсэгт буюу Урлан бүтээх төвийн урд байрлах “Хаан гэр” ресторонд  гал гарсан талаарх дуудлага Онцгой байдлын албаны Шуурхай удирдлагын төвд 15.20 цагийн үед ирсэн байна. 

Яг одоо дуудлагын дагуу тус газарт гал унтраах 10 дугаар ангийнхан ажиллаж байна. Гал сөнөөгчид галын гурван машинтай ажиллаж байгаа ч сендвичин барилга учраас галын тархалт өндөр байгааг газар дээр нь ажиллаж буй хүмүүс хэллээ.

Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байна.

Өчигдөрхөн хотын төвд буюу "Туушин" зочид буудалд гал гарсан. Гэтэл өнөөдөр ийн олон байгууллага үйл ажиллагаа явуулдаг хоёр давхар барилга томоохон галд өртлөө.

Тиймээс албан газрууд галын аюулгүй байдалдаа анхаарал тавихыг холбогдох газруудаас сануулж байна.

М.ЯЛАЛТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж