Холливудад болж бүтэхгүйгээрээ нэлээд зартай эмэгтэй жүжигчдийн нэг Линдсей Лохан хэсэг хугацааны өмнө “Beverly Hills”-ээс үнэт эдлэл хулгайлж байгаад баригдаж дөрвөн сар шоронд суух ялаар шийтгүүлсэн ч шүүгчид энэрэнгүй зан гаргаж, шийдвэрээ өөрчлөн түүнийг гэрийн хорионд хэсэг байлгах шийтгэл оноосон юм.
Гэтэл Линдсей Лохан дахиад л дэггүйтэв. Тэрбээр баасан гаригийн өглөө үүрээр гэрийн хориогоо зөрчиж, гарч яваад цагдаа нарт баригдаж, Lynwood-ийн засан хүмүүжүүлэх төв рүү цахилгаан гаваар гавлуулан ачигджээ. Гэсэн ч азаар засан хүмүүжүүлэх төвд удаан суусангүй буцаад гэрийн зүг ачигдсан бөгөөд үүнээс хойш дахин 35 өдөр гэрээсээ гарах эрхээ хасуулсан байна.
Б.Энхцэцэг