&#34Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг&#34 болно

Хуучирсан мэдээ: 2015.02.04-нд нийтлэгдсэн

&#34Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг&#34 болно

"Монголын хөрөнгийн бирж"-ээс санаачлан зохион байгуулж байгаа "Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг"-ний талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо.

Энэхүү хуралд Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар, ҮЦТТТХТ ТӨХХК-ийн ТУЗ-ийн дарга Н.Мандуул, Санхүүгийн зохицуулах хороо, "Тэнгэр капитал" ХХК, "Би Ди Сек" ХК-зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

Үнэт цаасны зах зээлийг идэвхжүүлэх, зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хөрөнгө оруулагчдыг бэлтгэх, үнэт цаас гаргагчдад зөвлөмж өгөх зорилгоор энэхүү арга хэмжээг зохиун байгуулж байна. Тус зорилгын хүрээнд үнэт цаасны зах зээлийн нэг цэгийн үйлчилгээг үзүүлэх аж.

Энэ үеэр:

  • Арилжаа болон хувьцаат компаний талаарх мэдээлэл
  • Засгийн газрын үнэт цаасны талаарх мэдээлэл, танилцуулга
  • Ногдол ашгийн мэдээ
  • Хөрөнгө оруулалтын зөвлөгөө
  • Брокерийн данс нээх үйлчилгээ
  • Төлбөр тооцооны данс нээх үйлчилгээ
  • Данс шүүх үйлчилгээ Эрдэнэс таван толгой
  • Үнэт цаастай холбоотой иргэдийн санал гомдол, хүсэлт зэрэг цогц мэдээллийг авах боломжтой.

Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар хэлэхдээ,

-"Энэхүү өдөрлөгт ирснээрээ иргэд болон аж ахуйн нэгжүүд үнэт цаасны талаарх олон давуу тал болон мэдээллийг  олж мэдэх болно.Мөн хоёр сарын өмнөөс олон нийтэд зориулсан засгийн газрын үнэт цаас оруулж ирснээрээ ард иргэд болон аж ахуйн нэгжүүд худалдаж авах боломжтой болсон. Засгийн газрын үнэт цаасыг худалдаж авах нь банкны хадгаламжаас илүү ашигтай, өгөөжтэй, бас эрсдэл бага  100% даатгагдсан юм. Өнгөрсөн хоёр сар хагасын хугацаанд нийт 120 иргэн үнэт цаасын арилжаанд орсон. Энэ тоог цаашдаа улам өсгөхийн тулд ажиллаж байгаа ба энэхүү засгийн газрын үнэт цаас худалдан авах талаарх мэдээллийг бидний зохион байгуулж байгаа өдөрлөгөөс бас авч болох юм" гэв

"Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг" Монголын хөрөнгийн биржийн байранд 2015 оны  хоёр сарын 5-6 ны өдрийн 13:00-17:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

Б.БИЛГЭЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж