Индиана Пэйсэрс багийг ерөнхийлөгч Лэрри Бөрд өчигдөр Пол Жоржийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгчээ. Тэрбээр хэлэхдээ, эмч нар бүрэн эдгэрсэн гэж үзээд мөн тэр өөрөө хүсвэл багийн удирлагууд түүнийг талбайд гаргахаас татгалзахгүй гэжээ.
Жорж дэлхийн аваргын өмнөх бэлтгэлийн үеэр үсрээд буухдаа баруун шилбээ хугаласан бөгөөд бэртэл авсны дараа бэртлийг долоон сарын хугацаанд бүрэн эдгэж ирнэ гэж эмч нар хэлс байсан бол тэр хугацаа нь ирэх гуравдугаар сар юм.
Харин Индиана Пэйсэрс баг 17 хожил, 32 хожигдолтой бүсийн Дорнод бүсэд 12-рт бичигдэж байгаа юм.
Эх сурвалж: www.mminfo.mn