Увс аймгийн АН-ын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

Хуучирсан мэдээ: 2015.02.04-нд нийтлэгдсэн

Увс аймгийн АН-ын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

Увс аймгийн АН-ын удирдах ажилтны зөвлөгөөн 2015 оны 1 сарын 31-нээс 2 сарын 1-нд Улаанбаатар хотод “Их Тэнгэр” цогцолборт амжилттай болж өнгөрчээ. Уг зөвлөгөөнийг Увс аймгийн АН-ын шинэхэн удирдлагууд О.Цогтгэрэл, Б.Бат-Амгалан, Т.Эрдэнэбат нар зохион байгуулжээ. Зөвлөгөөнд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр, нийтлэлч, эдийн засагч Б.Жаргалсайхан (DeFacto), “Үндэсний тойм” сэтгүүлийн захирал PR-ч Р.Батсайхан, “Монголын ложистикийн холбоо”-ны ерөнхийлөгч А.Мөнхболд, Монголын эдийн засгийн форумын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ган-Очир, жүжигчин Б.Амарсайхан, мэдээллийн технологийн эксперт Р.Отгонтулга нар оролцож дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Мөн “Өөрчлөлтийг чиглүүлэгч төв”, “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын төв” зэрэг байгууллагууд оролцож намд тулгамдаад буй сорилт, түүнийг давах талаарх шийдлүүдийн талаар ярилцжээ. 

АН-ын ЕНБД Л.Эрхэмбаярт шинэ он гарснаас хойш хийж буй манай намын анхны үйл ажиллагаа нь энэ бөгөөд үүнийг хийж буй Увс аймгийн АН-ынхан баяр хүргэж, намын удирдлагын зүгээс талархаж буйгаа илэрхийлж байв. Монголын тэргүүлэх зэрэглэлийн сургалт, судалгааны байгууллагуудыг урьж авчирсан энэхүү зөвлөгөөний үр өгөөжийг оролцогчид өндрөөр үнэлэн, оюунд гэрэл нэмсэн томоохон ажил боллоо гэж АН-ын удирдлагууд дүгнэжээ

М.ЯЛАЛТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж