Засгийн газраас “Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё” санал асуулгын дүнг яг одоо тоолж байгаа аж. Санал авах ажилд хяналт тавих ажлын хэсгээс авсан мэдээллээр санал асуулгыг нууцын журмаар хийсэн учраас тал талын төлөөлөл оролцож, дүнг нэгтгэж байна.
“Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё” санал асуулгыг 2015 оны нэгдүгээр сарын 31-ний бямба гаригаас эхэлж хоёрдугаар сарын 3-ний 22.00 цаг хүртэл явуулсан юм. Иргэдээс саналыг авахдаа 15151111 тусгай дугаар ажиллуулж “1”, “2” гэсэн цифрийн аль нэг сонголтыг хийх санал тавьсан юм.
“1” нь “Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох” зам бол “2” нь “Зардал хэрэглээгээ бууруулж, эдийн засгаа сахилга батжуулах замаар ханшаа тогтоох” зам юм.
Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газраас авсан хамгийн сүүлийн мэдээллээр 3,306,145 иргэн рүү санал асуулгын мессеж илгээснээс 340.863 иргэн саналаа өгсөн байна.
Санал асуулгын эцсийн дүнг эргэж мэдээлэх болно.
Г.ДАРЬ