ЦЕГ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Цагдаагийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Энэхүү үйл ажиллагаанд төв орон нутгийн цагдаагийн байгууллагын 100 гаруй дарга, удирдлагууд оролцож байгаа юм.
Зөвлөгөөний үйл ажиллагааг нээж, ЦЕГ-ын газрын дэд дарга, дэд комиссар Д.Эрдэнэбаатар нээж үг хэлэн, цагдаагийн байгууллагын гэмт хэрэтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албадын ажлын уялдаа, хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийсэн юм.
Зөвлөгөөн гурван өдөр үргэлжилнэ.
М.ЯЛАЛТ