18 настай бүсгүйг хүчихийлж, амь насыг нь хороосон хэрэгт сэжиглэгдэн улмаар 1996 онд хилсээр цаазлуулсан Хөгжилтийн эцэг, эх БНХАУ-ын Шүүхээс олгосон нөхөн төлбөр болох хоёр сая юанийг гар дээрээ авчээ.
Хөгжилт нь 1996 оны намар нийтийн бие засах газарт 18 настай бүсгүй бусдад хүчирхийлүүлсэн байдалтай амиа алдсан байхыг олоод цагдаад мэдэгдсэн байдаг. Харин цагдаа нар харин түүнийг энэ хэрэгт буруутган, Шүүхээс цаазаар авах ял оноосон юм. Харин хэргийн жинхэнэ эзэн, гаж донтон алуурчин баригдсанаар өвөрмонгол залуу буруугүй болох нь тогтоогджээ.
Х.Сайхан
Эх сурвалж: www.mminfo.mn