Эрчим хүчний хөрөнгө оруулагчид чуулж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний хөрөнгө оруулагчид чуулж эхэллээ

“Монголын эрчим хүч” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт өнөөдөр “Чингис” зочид буудалд эхэллээ. Чуулга уулзалтыг нээж Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт үг хэлж, Монгол Улсын эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар танилцуулсан.

Өнөөдрийн хурал “Эрчим хүчний салбарын бодлого, хууль эрх зүйн орчин”, “Монгол Улсын эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт ба олон улсын хамтын ажиллагаа”, “Эрчим хүчний технологийн шинэчлэл, “ТХХТ ба Эрчим хүчний салбарын хувийн хэвшлийн оролцоо”, “Монгол Улсын Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо” гэсэн дөрвөн хэсгээс бүрдэж, холбогдох албаны мэргэжилтнүүд илтгэл тавьсан юм. Нийт 18 орчим илтгэл тавив. Чуулган маргааш үргэлжилж, хаалтаа хийх юм.

Сонирхуулахад, Монгол Улс 1977 оноос хойш импортын цахилгаанд 300 сая ам.доллар зарцуулсан гэнэ. Харин манай улсын  том, жижиг 3800 гол, горхиноос 6.4 сая Вт-ын цахилгаан гаргах боломжтой юм байна.

Б.УНДРАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж