Рьян Рейнолдс дахин гэрлэхгүй

Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

Рьян Рейнолдс дахин гэрлэхгүй

Холливудын жүжигчин Рьян Рейнолдс дахин гэрлэхгүй гэж шийдсэн гэнэ. Тэрбээр хоёр жил ханилсан Холливудын сайхан бүсгүйчүүдийн нэг Скарлет Йоханссоноос өнгөрсөн жил гэрлэлтээ цуцлуулсан юм. Рьян  эхэлсэн шигээ дуулиантай төгссөн харилцааныхаа талаар саяхан ам алдсан гэнэ. “Гэр бүл салсны дараа хүмүүс ихэнхдээ сэтгэлийн шархтай үлддэг. Миний сэтгэл одоо ч шаналж байна. Гэхдээ яагаад өөдрөгөөр бодож болохгүй гэж” хэмээн 34 настай жүжигчин эр ярьжээ. Тэрбээр мөн “Гэхдээ хүнд хэцүү үе хүнд хат суулгадаг. Би зургаан сарын өмнөхөөс тэс өөр хүн болсон гэдгийг хэлэх хэрэгтэй” хэмээсэн байна.

Рьян Рейнолдс, Скарлет Йоханссон нар 2008 онд Канадад хуримаа хийсэн юм. Тэд хамтдаа гэрэл зурагчдын хараанд хамгийн цөөн өртсөн хос бөгөөд хувийн амьдралынхаа талаар хэзээ ч олон нийтэд дэлгэж байгаагүй билээ.

Тэрбээр хэвлэлийнхэн тэдний салалтад ямар ч хамаагүй боловч эцсийн эцэст хуучин дурсамжгүй, хэл амнаас хол амьдрахыг л хүсч байна гэжээ.

Н.Соло
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж