Долларын ханш 1953 төгрөгтэй тэнцэв

Хуучирсан мэдээ: 2015.02.04-нд нийтлэгдсэн

Долларын ханш 1953 төгрөгтэй тэнцэв

Арилжааны банкууд нэг ам.долларыг 1936-1942 төгрөгөөр авч, 1952-1953 төгрөгөөр зарж байна. Харин “Найман шарга” зах дээр долларын ханш 1949 төгрөгтэй тэнцэж байна. Тэгвэл Монголбанкнаас зарласан ханш нь 1950 төгрөг байна.

Гадаадын хөрөнгө оруулалт 74 хувиар буурч, ашигт малтмалын орлого буурснаас дотогшлох долларын урсгал татарсан. Тиймээс эдийн засагчид хэрэв энэ жил долларын дотогшлох урсгалыг сэргээх арга хэмжээ авч чадахгүй бол долларын ханш 2500 хүрнэ гэдгийг ч сануулах болсон. Долларын ханш хамгийн тогтвортой байх үедээ ийнхүү өндөр өсөлттэй байгаа юм.

О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж