Fergie-гийн сүрчиг шилдгээр шалгарав

Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

Fergie-гийн сүрчиг шилдгээр шалгарав

Орчин үеийн этгээд гэмээр загварын чиг хандлагыг бусдаас түрүүнд тодорхойлогч Black Eyed Peas хамтлагийн гишүүн Стейси Фергисон тавдугаар сарын 26-ны өдрийг “Big Apple” гэгддэг Нью-Йорк хотод өнгөрүүлж, хотын гудамжийг загварын тайз болгон өөрчлөх шахжээ. Хээтэй богино савхин хүрэм, өнгө эрээлжилсэн торгомсог даашинз, шав шар өнгийн “Louis Vuitton”-гийн гутал өмссөн нь үнэхээр загвар өмсөгч, загвар зохион бүтээгчээс илүүтэй хувцсаа өвөрмөц, дэгжин зохицуулсан нь харагдана. Түүнчлэн Фергигийн нэрийн “Outspoken” сүрчиг АНУ-ын Тансаг үнэртний сангаас энэ оны шилдэг сүрчгээр шалгарчээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж