Шөнийн клубээр доншуучлагч залуус од шүүрэх тун боломжтойг дэлхийд данстай хөлбөмбөгчний харамгүй зан нотлов. Премьер лигийн од, алдарт хөлбөмбөгч Ведран Корлюка саяхан Лондон хотын нэгэн шөнийн клубээр үйлчлүүлэхдээ өөрийн Hublot-ын 58,632 ам.долларын үнэтэй алмазан шигтгээтэй бугуйн цагаа клубын зөөгч Чарли гэгч Хорват гаралтай 25 настай залуугийн 240 ам.долларын үнэтэй Seiko брэндийн цагаар сольжээ. Хэрвээ зөв газраа, зөв цагтаа байж чадвал, аз од ойрхон байна аа гэж…
Б.Энхцэцэг