1. Аливааг харьцуулахаа болих
Мянганбаяр танилцсан модель болгонтойгоо гэрлэж байхад надтай мэндлэх ч модель олдохгүй юм хэмээн гомдоллох эрчүүд минь ээ!
Одгэрэл бараг 50 шахжаагаа мөртлөө 18т шиг л харагдах юм. Гэтэл би дөнгөж 20 гарч байгаа мөртлөө 40тэй авгай шиг л харагдах юм хэмээн гомдоллох бүсгүйчүүд минь ээ!
Хэрэгтэй хэрэггүй юманд өөрийгөө харьцуулахаа болчихээчээ…
2. Уралдаж тэмцэлдэхгүй байх
Хүнтэй уралдаж тэмцээд, түүнээс илүү гарлаа гээд танд ч, нөгөө хүнд ч стрессээс өөр нэмэр байна уу?
3. Шүүж дүгнэхээ болих
Ялангуяа бусдын хийсэн үйл хөдлөл, үг хэлийг шүүж дүгнээл стрэстээд суух хэрэг байна уу? Яршиг цаашаа…
4. Уур уцаараас салах
Хэрэгтэй ч бай, хэрэггүй ч бай аливаа юманд уур уцаар гаргах нь өөрийн нерв стрэссэнд л гай тарихын нэмэр юмдаа…
5. Харамсахаа болих
Болоод өнгөрсөн юманд харамсаад яахын? Өнгөрсөн юмыг өнгөрсөнд нь үлдээгээд…
6. Түгшүүр зовнилоос салах
Сүх далайтал үхэр амар гэж манай ард түмэн тун сайхан оновчтойгоор үүнийг хэлцэн байгаа.
7. Бусдад нялзаахаа болих
Бурууг бусдаас хайж, бусдад нялзаагаал суувал зовлонд эцэс төгсгөл гэж үгүй бөгөөд Таны амьдрал бусдаас хамаарсаар яваад дуусах бизээ.
8. Гэмшлээ орхих
За тэгээд бурууг бусдад нялзаахгүй гээд өөрт хамаг бурууг чихээд, түүндээ учиргүй гэмшээд л гунихраад явбал бүүр утгагүй юм болох нь.
9. Айдсаа гээх
Аюул бол бодит зүйл, айдас бол бидний бодлоос ургах бүтээл юм гэж ухаантнууд хэлдэг. Айлаа гээд аюул арилчих биш.
10. Үе үе элгээ хөштөл инээх
Эцэст нь өдөрт ядаж ганц удаа элгээ хөштөл инээнээ гээд байгаа чинь дээрх жагсаалтыг тэртээ тэргүй мөрдөж чадахгүй үе гарч л таараа, тэр үедээ энэ заалтаа бодоод тачигнатал инээнээ гэсэн санаа.