“MySpace” үйл явдлын хуанлитай боллоо

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

“MySpace” үйл явдлын хуанлитай боллоо

Нийгмийн харилцааны MySpace сайт дэлхийн өнцөг булан бүрээс сая сая хэрэглэгчдийг холбох гүүр нь болдог. Дэлхийд нэр алдраа цуурайтуулсан тэргүүн зэрэглэлийн хамтлаг дуучид, эсвэл дөнгөж гараагаа эхэлж байгаа нууцлаг уран бүтээлчид, мөн хөгжимд хайртай хэн бүхэн холбоо тогтоож, хоорондоо байнгын харилцаатай байх боломжийг тэд олгодог. Харин хэрэглэгчдэд илүү боломж олгож, хэрэглээг хялбаршуулах үүднээс MySpace хөгжмийн ертөнцийн үйл явдлыг нэгтгэсэн хуанлитай болжээ. Пүрэв гаригт шинээр эхлүүлсэн “MySpace Event” нэртэй уг хуанлийн тусламжтайгаар уран бүтээлчид төдийгүй сонсогч, хэрэглэгчид ашиглахад тун хялбар хуанлиар дамжуулан үйл явдлын мэдээлэл солилцох боломжтой юм. Хэрэглэгчид мөн хуанлиа Facebook болон Twitter дэх хуудастайгаа холбож болох гэнэ. MySpace цаашид спорт, шөнийн амьдрал болон урлагийн хуанли бий болгох талаар мэргэжилтэн Маркус Вомак ярьсан байна.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж