Нефть импортлогчдыг шалгана

Хуучирсан мэдээ: 2015.02.03-нд нийтлэгдсэн

Нефть импортлогчдыг шалгана

ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан ажлаа хүлээж авсныхаа дараагаар баталсан удирдамжийн дагуу шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн дотоодын зах зээлд нийлүүлж буй бүтээгдэхүүний үнэ бүрдэлтийг судлахаар болжээ.

Өөрөөр хэлбэл, нефть импортлогчдын тогтоосон үнэ Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг хянан шалгаж, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулжээ. Судалгаа хяналт шалгалтын ажил нь энэ сарын 26 хүртэл үргэлжлэх аж.

О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж