Хөлбөмбөгийн өвлийн солилцоо, наймааны цонх өнөөдөр өглөө Улаанбаатарын цагаар 07:00 цагаас хаалаа. Энэ өвлийн солилцооны цонхоор олны хүлээж байсан шиг том наймаанууд хийгдсэнгүй. Солилцоо, наймаанд хамгийн идэвхтэй оролцсон баг нь Английн алдарт “Челси” клуб байлаа.
“Челси” клуб Италийн “Фиорентина” клубээс Колумб хагас хамгаалагч Хуан Куадрадог 27 сая сая еврогоор худалдаж авч, эгнээндээ нэгтгэлээ. Энэ бол өвлийн солилцоогоор хийгдсэн хамгийн том наймаа байсан. Тэгвэл “Челси” Герман хагас хамгаалагч Андрей Шюррлейг нутаг руу “Вольфсбург” клуб рүү 24 сая еврогоор явууллаа.
Түүнээс гадна “Цэнхэрүүд” Египт Месси хочит Салахыг “Фиорентина” руу 18 сарын хугацаатай зээлээр явууллаа.
Эх сурвалж: www.mminfo.mn