Дорноговь аймгийн Айраг сумын 4-р багийн иргэн эцэг Н.Намсрай, эх Л.Бадамцэцэгийн охин 2015 оны 1-р сарын 24-ний 06:00 цагт мэндэлж Монгол улсын 3 сая дахь иргэний чацуутан боллоо. Одоогоор эх, хүүхдийн бие эрүүл саруул сайн байна. Дорноговь аймгийн "Монгол улсын 3 сая дахь иргэн" болсон охиндоо болон аав ээжид нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Эх сурвалж: http://zasag.mn