Бээжин хотын Тунжоуд “Universal Studios” гэдэг сэдэвт хүрээлэнг босгоно гэж бүсийн тэргүүн Юэ Пенг мэдэгдсэн тухай "Синьхуа» агентлаг мэдээллээ.
Районы тэргүүний хэлснээр барилга байгууламжийн ажил энэ жил эхлэх бөгөөд 2019 онд анхны үзэгчдээ хүлээн авах ажээ.
Уг төслийн зардалд 8 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх бөгөөд хүрээлэнгийн нийт талбай нь хоёр сая кв.м байх юм. Бээжинд байгуулагдах “Universal Studios” хүрээлэн нь дэлхийн зургаа дахь нь болох ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР