10 метрийн хийн гар буу болон урт бууны өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн “Техник спортын төв”-д өчигдөр эхэллээ.
Уг тэмцээнд Улаанбаатар хотын дүүрэг, клубүүдээс гадна Орхон, Булган, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн нийт 12 багийн 102 өсвөрийн мэргэн буучид цэц сорьж байна.
Тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр 14.00 цагаас болох бөгөөд маргааш өндөрлөнө.
Ч.БОЛ