Мексик төсвөө 8,3 тэрбумаар танана

Хуучирсан мэдээ: 2015.02.03-нд нийтлэгдсэн

Мексик төсвөө 8,3 тэрбумаар танана

Мексикийн Засгийн газар 2015 оны төсвөө 8,3 тэрбум доллараар (124,3 тэрбум песо) танахаар шийдсэн тухай Сангийн яамны сайд Луис Видегарийн ярианаас ишлэн El Financiero сонин мэдээлжээ.

Хэмнэсэн мөнгө нь тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 0,7 хувьтай тэнцэж байна. Хэмнэлтийн 65 хувийг нь урсгал зардал, 35 хувийг нь хөрөнгө оруулалтийн мөнгө эзэлж байгаа аж.

Эрчим хүчний Petroleos Mexicanos (Pemex) компанийн төсвийг  4,1 тэрбум доллараар бууруулан засахаар төлөвлөсөн нь  тус орны хамгийн том хэмнэлт болжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж