Грэммийн наадмаас угсаатны хөгжмийг хасчээ

Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

Грэммийн наадмаас угсаатны хөгжмийг хасчээ

Мексик-америкийн  рок  хөгжимчин Карлос Сантана, Херби Ханкок нар Грэммийн наадмын зохион байгуулагчдыг шүүмжилжээ. Өнгөрсөн сард Грэммийн наадмын зохион байгуулагчид уран бүтээлийн 30 гаруй төрлийг хассан байна. Наадмын зохион байгуулагчид дээрх шийдвэрийг гаргахдаа Грэммийн академийн гишүүдтэй зөвлөөгүй гэж Карлос Сантана, Херби Ханкок нар буруутгаж байгаа юм.  Гэвч хөгжмийн наадмын  зохион байгуулагч байгууллагын ерөнхийлөгч Нейл Портнау Академийн гишүүдтэй зөвлөлдөж, дээрх шийдвэрийг гаргасан гэжээ. Хөгжмийн ертөнцөд нэр хүндтэйд тооцогддог Грэммийн наадам орчин үеийн блюз, хавай, латин жазз, уугуул америкчуудын хөгжмийг наадмын нэр төрлөөс хасчээ. Карлос Сантана, Херби Ханкок угсаатнуудын ардын хөгжмийг наадмаас хасах нь шударга бус гэж үзэж дээрх төрлүүдийг дахин нэр дэвшүүлэхийг шаардаж буй ажээ. Карлос Сантана Америкийн хөгжмийн урлагт оруулсан хувь нэмрээр Грэммийн шагналыг зургаан удаа хүртсэн юм байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж