Засгийн газраас гаргах бондыг баталлаа

Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

Засгийн газраас гаргах бондыг баталлаа

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдээс гаргасан саналын томъёоллын дагуу 92.5 хувийн саналаар анхны хэлэлцүүлгээр нь баталлаа. Ингэснээр төрийн албан хаагчид болон иргэдийг орон сууцжуулах зорилгоор гаргах 72 тэрбум төгрөгийн бонд, Монгол Улсын төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор гаргах 55.5 тэрбум төгрөгийн бондыг УИХ зөвшөөрч, Засгийн газарт эрх олголоо. УИХ-ын тогтоол нь батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжинэ.

Хэдийгээр өнгөрсөн хугацаанд дээрх тогтоолын төслийг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүд орон сууцны зориулалтаар гаргах бондод шүүмжлэлтэй хандаж, өмнөх жилүүдэд дээрх зориулалтаар гаргасан бондын хэрэгжилтийг авч хэлэлцсэний үндсэн дээр шийдвэрээ гаргах ёстой хэмээн байр сууриа илэрхийлж байсан ч энэ удаад гишүүдийн олонх нь УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг гар өргөн дэмжсэн юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж